НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Харилцан адилгүй зан төлөвийг удирдах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Зэлэм тархи сургалтын байгууллагатай хамтран 2025 оны 04 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Харилцан адилгүй зан төлөвийг удирдах нь сэдэвт сургалтад 27 албан хаагч хамрагдлаа. Энэхүү сургалтыг Зэлэм тархи сургалтын байгууллагын сургалт хариуцсан захирал, сургагч багш, көүч М.Оюун-Эрдэнэ удирдсан бөгөөд сургалтын үеэр захиргааны албан хаагчид өөрсдийнхөө зан төлөвөө тодорхойлж, харилцан адилгүй зан төлөвтэй хүмүүстэй хэрхэн үр дүнтэй харилцаж, ажлын бүтээмжээ сайжруулах арга барилд суралцсан үр өгөөжтэй сургалт боллоо.

  • 2025-04-26

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962