НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гамшгийн үеийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийлээ
- ОБЕГ-аас өнөөдөр улсын хэмжээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад 6 салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид идэвхтэй хамрагдлаа.
- Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулсан бөгөөд энэ үеэр 6 салбарын 110 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо.


Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962