
1993 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон зарлаж, жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн. Дэлхийн усны өдөр нь олон нийтэд усны ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах зорилготой. Дэлхийн 2,2 тэрбум хүн аюулгүй ундны усаар хангагдаж чадахгүй байгаад бүх нийтийн анхаарлыг хандуулах нь чухал байна. Дэлхий дахинд олон сая хүний ундны усны эх үүсвэр болсон мөнх цас, мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хайлж, усны нөөцийн хомсдолд орох эрсдэл бий болж буйд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах зорилгоор 2025 оны Усны өдрийг “МӨСТЛӨГ, МӨСӨН ГОЛЫГ ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962