НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж өнөөгийн тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Тус уулзалтаар:
- Сэтгэцийн өвчний дуудлагын зохицуулалт
- Мөрдөгдөж буй тушаал, журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага
- Түргэн тусламжийн эмч очих хүртэлх анхан шатны тусламжийн мэдээлэл хүргэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
- Иргэдэд түргэн тусламжийн дуудлага түргэн шуурхай хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962