НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

2024 оны тайлангийн хурал

НТТТ нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тайлангийн хурлаа хийж төвийн дарга С.Ариунболд 2024 онд хийсэн ажлын тайланг тавьж, мөн ололт, амжилт, алдаа, дутагдлаа ярилцан 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

2024 онд төвийн хэмжээнд түргэн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, ажилчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлсэн ололт, амжилт арвин жил өнгөрлөө.

Тус хурлын үеэр 2024 онд ажлын үзүүлэлтээрээ манлайлсан шилдэг ажилчдаа шалгарууллаа.

Шилдэг ахлах эмчээр Г.Гантуяа /ЧС/

Шилдэг эмчээр Т.Эрдэнэсүрэн /ТөвС/

Шилдэг эмчээр Х.Хуанган /БЗС/

Шилдэг эмчээр Н.Золжаргал/СХС/

Шилдэг эмчээр Н.Тунгалаг /ХУС/

Шилдэг эмчээр М.Золбаяр /ЧС/

Шилдэг сувилагчаар Я.Бадамцэрэн

Шилдэг тогоочоор О.Мөнхтуяа

Шилдэг жолоочоор Б.Санчир /1 ээлж/

Шилдэг жолоочоор А.Ариунболд/2 ээлж/

Шилдэг жолоочоор Т.Батсүх /3 ээлж/

Шилдэг ажилтнаар засварчин Б.Нямдорж

Шилдэг менежерээр ДМТСАДарга М.Наранбайгаль нар шалгарч төвийн дарга С.Ариунболд, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож, Тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Айболат, Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд нар алдрын од, дурсгалын туузыг гардуулан өглөө.

  • 2024-12-23

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962