
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбарын Манлайлал” бэлдэх 1 жилийн хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн 2024-2025 оны элсэлтэд нийт 20 эмч, мэргэжилтэнг 2 үе шаттайгаар сонгон шалгаруулсан бөгөөд Чанар аюулгүй байдал, дотоод хяналтын албаны дарга А.Алтанзагас тэтгэлэгт шалгаран, Малайз улсын Селангор хотноо эхний удаагийн семинарт хамрагдаад ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбар удирдлага менежмент, стратегийн удирдлага, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн удирдлага болон тооцоолол, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, эмнэлгийн мэдээлэл технологи, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, болон төсөл бичих зэрэг чиглэлүүдээр 1 жилийн хугацаатай танхим болон цахим хосолсон сургалтад хамрагдаж, өөрийн орны асуудалд суурилсан төсөл хэрэгжүүлснээр төгсөх юм.

ХӨТӨЛБӨРТ ТЭНЦССЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962