НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 14 –нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “ЭРСДЭЛЭЭ МЭДЭЖ, ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Насанд хүрсэн 11 хүн тутмын 1 нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй бөгөөд чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогддоггүй, чихрийн шижинтэй 3 хүн тутмын 1 нь Чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй байна. Та QR уншуулан "Чихрийн шижингийн мэдээллийн сан"-аас чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг авах боломжтой. Та чихрийн шижингийн эрсдэлээ үнэлнэ үү?

Хэрэв эрсдэлийн үнэлгээ:

5>Эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй

5≤ Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгнө үү.

Чихрийн шижингээс урьдчилан сэргийлье.

  • 2023-11-14

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962